Монголын хуульчид, шүүгчид, хууль сахиулагчид, эрхзүйчид ёс зүй, хууль журмаа уландаа гишгэж, нэр төрөө шавартай хутгах явдал байнга гарч байна. Уг нь хуулиа дээдэлж, бусдын эрхийг хүндэтгэн ажиллах ёстой хуульч, эрхзүйч нар элдэв хэрэгт холбогдсоор. Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга нь онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэх дуулианд хилийн чанадад холбогдсон. Гэтэл өмгөөлөгч […]

Төр, засгийн үйл хэрэг цэвэр тунгалаг байх эсэх нь тэнд сонгогдсон, томилогдсон хүмүүсийн ёс жудаг, өргөсөн тангарагтаа үнэнч эсэхээс ихээхэн хамааралтай билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төр, засгийн том, жижиг алба хашиж буй эрхэмүүд зүсэн бүрийн хэрэг, зөрчил өдүүлэн иргэдийг бухимдуулсаар байна. Хүний амь хөнөөх, хулгай хийх, хориотой бараа хил давуулж контрабанд үсэргэх гээд хийхгүй […]

                     Сайд дарга нарын ивээлээр төр засгийн том, жижиг алба хашиж буй хүмүүс ямарч ноцтой хэрэг, зөрчилд нэр холбогдлоо гэхэд тэднийхээ нөмөр нөлөөгөөр албан тушаалтайгаа зууралдаад үлддэг нь бараг эртнээс хэвшиж заншсан Монгол ёс зан заншил гэмээр юм болоод байгаа билээ. Иймэрхүү жишээ баримтыг захаас нь […]

УИХ-ын Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компанитай холбогдсон хэрэг, маргаан ер тасрахгүй юм. Уул уурхайн чиглэлээр зонхилж ажилладаг энэ компанийнхны байгаль орчинд учруулсан хохирол, ухаад хаячихсан баахан нүхүүдийг хэвлэлийнхэн бараг нэгбүрчлэн тоочиж бичсээр иржээ. Мөн газрын наймаа болон шүүх дээр хийсэн элдэв маргааных нь талаар ч нэлээд асуудлыг хөндөж байв. Харин Ц.Гарамжав гишүүн тэр болгоныг үл […]

-Хөдөө арал-Монгол төрийн голомт- Цуврал-1 Энэ жил Хэрлэний Хөдөө аралд Хамаг Монголын овог аймгууд нэгдэж, Тэмүүжинг хаанд өргөмжилсний 830, Далай их Өгөдэй хаан өргөгдсөний 730 жилийн тохиож буй. Хэрлэний Хөдөө арал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь домогт Баян-Улаан уулнаас урагш Хэрлэн тооно уулын өвөр, баруун талдаа Хэрлэн мөрөн, зүүн талдаа Цэнхэрийн голоор хүрээлэгдэн, […]

Оюутолгойг хөдөлгөсөн “гавьяатнууд”-ыг хорилоо гэж хань хамсаатан, авлигачид, оффшорчид нь матрын нулимс унагаж байна. Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан Н.Энхбаярыг баривчлахад ингээгүй байх аа?!- Үйл явдлыг эхнээс нь нэг сайн харъя. Та нар 2008 оны сонгуулийн дараа, таван алтан амиар золиосолж авсан Засгийн газраа С.Баяр “Стандарт бус Засгийн газар” […]

Монголын нийгэм урагшлаад байна уу, ухраад байна уу. Нэг бодлоор олон жил бугласан идээ бээр задарч, цэвэршиж байж мэднэ. Гэхдээ нөгөө талаар шударга бус зүйлд боорлуулсан нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрөх юм. Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэгэн мэдэгдэл хийв. Уг мэдэгдэлд тус газрынхны ажлын тайлан, […]